Loading

Бидний тухай

Тайлбар энд байрлана

        Манай компани 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа үндсэн 2 чиглэл буюу оюутан сургах болон худалдан авалт чиглэлээр эхэлж байсан бол өнөөдөр манай үйлчилгээний хүрээ хүрээллээ тэлж оюутан залуусыг дэмжсэн, байгууллага аж ахуйг дэмжсэн бүхий л цогц үйлчилгээг бий болгосон байна.
     БНХАУ-д оюутан тэтгэлэгт хамруулах, манай үйлчилгээнд хамрагдан суралцаж байгаа оюутан залууст тухайн суралцаж буй хотод нь мэргэжилээрээ дадлага хийх, цаашлаад ажил хийх боломжийг мөн түүнчлэн өөрийн зардлаар сурч байгаа залууст санхүүг нь дэмжих зорилгоор бид цагийн ажил олж өгөх гэх мэт залуусийг дэмжин ажиллаж байна.
        Бид 2014 оноос эхэлж зөвхөн Монгол биш бусад олон орны залууст мөн үйлчилгээгээ амжилттай хүргэсээр байна. Бизнесмэн хувь хүн болон албан байгууллагатай бид БНХАУ-аас худалдан авалтын цогц үйлчилгээ нь дээр хамтарч ажиллаж байна. Үүнд: БНХАУ-ын онлайн худалдааны сайт болох ALIBABA, TAOBAO, TMALL, 1HAODIAN, VIP, 1688 гэх мэт сайтуудаас бөөний болон жижиглэнгийн худалдан авалтын цогц чанартай найдартай үйлчилгээг Хятад Монголын хоорон дахь хурдан шуурхай тээврийн үйлчилгээтэй хамт үзүүлсээр байна. Мөн түүнчлэн Монголын аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчидийг дэмжиж Хятадын зах зээлд гарах үүд хаалгыг бид нээж өгч байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДИЙН СЭТГЭГДЭЛ

Бидэнд таны ч гэсэн сэтгэгдэл хэрэгтэй :)