Loading

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү журмаар ТАОБАО АГЕНТ-ийн (цаашид АГЕНТ гэнэ) захиалгат худалдааны үйлчилгээ, түүнтэй холбоотой үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна.
1.2 АГЕНТ нь БНХАУ-д байрлалтай онлайн болон онлайн бус дэлгүүр, нийлүүлэгчээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч тээвэрлэх, нийлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
1.3 Энэхүү журмын хэрэгжилтэнд АГЕНТ болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.

ХОЁР. ЗАХИАЛГА
2.1 АГЕНТ нь БНХАУ үйл ажиллагаа эрхэлдэг онлайн болон онлайн бус дэлгүүрүүд, нийлүүлэгчдээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, тээвэрлэн үйлчилнэ.
2.2 Захиалгын үйлчилгээ нь agent.mn захиалгат худалдааны нэгдсэн системээр болон оффис дээр биеээр ирж захиалах бөгөөд хэрэглэгч захиалга өгснөөс эхлэн худалдан авалт, тээвэрлэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ системээр удирдагдана.
2.3 Хэрэглэгч захиалга илгээснээс ажлын өдрийн 24 цагийн дотор захиалгын нийт үнэ бодогдоно.
2.4 Захиалгын үнийг хэрэглэгч зөвшөөрөн баталгаажуулж, төлбөр хийгдсэнээс хойш ажлын 1 хоногийн дотор барааны худалдан авалт хийгдэнэ.

ГУРАВ. ҮНЭ
3.1 Захиалгын үнийг захиалгын систем дээрх хэрэглэгчийн хүсэлтийн дагуу АГЕНТ-ийн мэргэжилтэн тооцоолон гаргана.
3.2 Захиалгын үнэнд дараах зүйлсийг оруулан тооцох бөгөөд Монголд ирсэн барааны бодит жингээс хамааран тээвэрлэлтийн үнийн дүн өөрчлөгдөж болно.
Үүнд: БНХАУ-д
• Барааны үнэ
• Тухайн барааны ЭРЭЭН хот хүртлэх хүргэлтийн үнэ
Монгол улсад:
• БНХАУ-аас Монгол хүртэлх тээврийн зардал
• Монгол улсын гаалийн татвар (Монгол улсын гаалийн татварын дагуу)
• Үйлчилгээний хөлс (Үйлчилгээний үнийн тариф)
3.3 Хэрэглэгч агентын мэргэжилтэнгээр дамжуулан захиалгын үнийн бодолтыг дэлгэрэнгүйгээр харах боломжтой.

ДӨРӨВ. ТӨЛБӨР
4.1 Хэрэглэгч бараа захиалгын үнийн 100 хувийг төлснөөр захиалгыг баталгаажсан гэж үзэн худалдан авалтыг захиалгын журмын 2.4-т заасан хугацаанд хийнэ.
4.2 Бараа захиалгын үнэ CNY (Юань)-аар бодогдож, тухайн өдрийн валютын захын CNY зарах ханшаар тооцогдон төгрөгөөр хийгдэнэ.
4.3 Төлбөрийг бэлнээр болон дансаар төлөх боломжтой.

ТАВ. ТЭЭВЭРЛЭЛТ, БАРАА ОЛГОЛТ
5.1 Тээвэрлэлт нь БНХАУ дахь хүргэлт, БНХАУ-аас Монгол хүртэлх тээвэрлэлт гэсэн 2 үндсэн үе шатаас бүрдэнэ.
5.2 БНХАУ дахь хүргэлт нь тухайн дэлгүүр, нийлүүлэгчийн ашиглаж буй дотоодын хүргэлтийн үйлчилгээгээр нийлүүлэгч хүргэлтийг бүрэн хариуцна
5.3 Бараа бүтээгдэхүүн АГЕНТ-ийн БНХАУ дахь агуулахад хүргэгдэн, Монгол улсруу ачигдсанаас хойш хэвийн ажиллагаатай үед дунджаар 1-2 хоног дотор хэрэглэгчид хүрнэ.
5.4 Захиалгыг хэрэглэгчид олгох үед хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг сайтар шалган, эвдрэл гэмтлийг нягтлан үзсэний дараа гарын үсэг зурж, хүлээн авна. Барааг хэрэглэгч хүлээн авснаас хойш гарсан эвдрэл гэмтэл болон бусад асуудлуудад АГЕНТ хариуцлага хүлээхгүй.

ЗУРГАА. ХҮРГЭЛТ
6.1 АГЕНТ хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэн нийслэл хот, хөдөө орон нутагт захиалгын бараа бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээ үзүүлнэ.
6.2 Хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч захиалга өгөх үедээ мэдэгдэх бөгөөд хүргүүлэх газрын байрлалаас шалтгаалан хүргэлтийн үнэ тогтоогдож, захиалгын төлбөр дээр нэмж тооцогдоно.
6.3 Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг бүсчилсэн үнийн тарифаар гүйцэтгэнэ.
6.4 Орон нутгийн хүргэлтийг хот хоорондын тээврийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ

ДОЛОО. БАРАА БУЦААЛТ
7.1 БНХАУ дахь дэлгүүр, нийлүүлэгчийн бараа буцаах хугацаа, журамд нийцүүлэн хэрэглэгчийн хүсэлтээр Монголд ирсэн бараа (размер өнгө буруу, ажиллахгүй, хадгалалтын хугацаа дууссан, тээвэрлэлтийн явцад гэмтсэн,) бүтээгдэхүүнийг буцааж болох ба бараа бүтээгдэхүүний БНХАУ дахь дэлгүүр, нийлүүлэгчид очих хугацаа нь тухайн дэлгүүрийн бараа буцаах журамд заагдсан хугацаанд багтсан байх ёстой.
7.2 Бараа бүтээгдэхүүнийг буцаахтай холбогдон гарах тээвэрлэлт, торгууль зэрэг бүх зардлыг хүсэлт гаргасан хэрэглэгч хариуцна.
7.3 Буцаагдсан бараанд ноогдох тээвэрлэлт, үйлчилгээний хөлс, бусад зардал нь буцаан олгогдохгүй ба барааны үндсэн үнээс нийлүүлэгч талаас нэхэмжилж болох зардлыг хассан дүнгээр нийлүүлэгчээс барааны төлбөр бүрэн буцан шилжиж орсон тохиолдолд хэрэглэгчид олгоно.

НАЙМ. ХОРИОТОЙ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАРАА
8.1 Гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга хийхгүй. Тухайлбал:
• Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхит бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
• Хортон ургамал, амьтан;
• Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
• Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
• Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
• Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
• Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл
8.2 Тусгай зөвшөөрлийн лиценз шаарддаг бараа бүтээгдэхүүн захиалах тохиолдолд хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн лицензтэй бол АГЕНТ-ээр
Монгол улсын гааль хүртэлх гүйцэтгэлийг гүйцэтгүүлж болно.

ЕС. ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХИАЛГА
9.1 Онлайн дэлгүүрүүдийн бүх төрлийн хямдралтай худалдаанд хамрагдаж болох ба хямдралын хугацаа нь 2.4 зүйлд заасан бараа худалдан авалтын хугацаанд багтах ёстой.
9.2 Баталгаат эх сурвалж бүхий купонтой худалдааг тухайн дэлгүүрийн журмын дагуу гүйцэтгэнэ

АРАВ. ХАРИУЦЛАГА
10.1 Хэрэглэгчийн сонгосон захиалгын бүтээгдэхүүнүүд нь АГЕНТ-тай хамааралгүй БНХАУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүн тул тэдгээрийн чанар бусад үзүүлэлтүүдэд АГЕНТ хариуцлага хүлээхгүй.
10.2 Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна
10.3 АГЕНТ-ийн БНХАУ дахь салбарын хаягаар дур мэдэн захиалга хийхийг хориглоно. Энэхүү захиалгад АГЕНТ хариуцлага хүлээхгүй.

АРВАН НЭГ. БУСАД
11.1 Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцлаж болно.
11.2 Захиалгыг цуцласан тохиолдолд дууссан бараа бүтээгдэхүүний үнийг хасан захиалгын нийт үнэ бодогдоно.
11.3 Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа онлайн дэлгүүрт ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.